Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар орон нутгийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн 2013 оны төсвийн гүйцэтгэлд өгөх аймгийн Аудитын газрын дүгнэлт,орон нутгийн 2014 оны төсвийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай, зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна.