ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ

2014-11-07

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн батлуулж 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Зөвлөлийн дарга: Аймгийн ИТХ-ын дарга
Зөвлөлийн орлогч дарга:Аймгийн Засаг дарга
Зөвлөлийн нарийн бичгийн дарга:Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга
Зөвлөлийн гишүүд:
Шүүхийн Тамгын хэлтсийн дарга
Аймгийн Цагдаагийн газрын дарга
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
Аймгийн Тагнуулын хэлтсийн дарга
Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
Аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн дарга
Сайншанд сумын Засаг дарга

2014 онд аймгийн ГХУСАЗСЗөвлөл нь 5 удаа хуралдаж 6 удаагийн тогтоол гаргаад байна.
Үүнд:
2014 оны 02 сарын 24-ны 01 тоот тогтоол-оор аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2014 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 37 зүйл заалттайгаар хэлэлцэн баталлаа.
 2014 оны 02 сарын 24-ний 02 тоот тогтоолоор нийгмийн хэв журмыг хамгаалах ОНБ-ын урамшлын 15.180.000 төгрөгийг баталлаа.
2014 оны 03 сарын 25-ны 03 тоот тогтоолоор зам тээврийн осолоос урьдчилан сэргийлэх тв шторк хийлгэх, Айраг сумын цагдаагийн тасагт олгогдож буй эргүүлийн автомашины хөдөлгүүрийг солих зардалд 2.800.000 төгрөгийг баталлаа.
 2014 оны 05 сарын 09-ний 04 тоот тогтоолоор сумдад ажиллах үйл ажиллагааны зардал болон туршлага судлах гадаад томилолт, сургалт сурталчилгааны зардал болох 4.550.000 төгрөгийг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%