ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Сумдын эрх бүхий албан тушаалтнууд номын дуу сонсож байна

2014-11-12

Авлигатай тэмцэх газраас нутгийн удирлагын байгууллага, түүний харьяа салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэшүүлэн чадавхжуулах, арга зүйгээр хангах зорилгоор Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнчлэн мэдүүлгийг бүрдүүлэлтийн цахим программ хангамжийн талаарх бүсчилсэн сургалтыг Дорноговь аймгийн төв Сайншанд хотод энэ сарын 12-13-нд Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтыг АТГ-ын ХШДШХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А.Батхуяг, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Б.Туул,ХШДШХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээн албаны ажилтан Н.Мөнхбаяр, ХШДШХ-ийн Мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны ажилтан Ц.Баасандэлгэр,Т.Дэлгэрням, Л.Анхныбаяр, эрх бүхий албан тушаалтан, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал нар удирдан явуулж байгаа бөгөөд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдын ИТХ-ын Хурлын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга зэрэг эрх бүхий 140 албан тушаалтан оролцож буй.

Дээрх сургалтын зорилго нь аймаг сумдад ажиллаж байгаа төрийн эрх бүхий албан тушаалтнyуд бусад албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлэг авахад гардаг нийтлэг бэрхшээлүүд, үүнээс гарах арга зам, хуулиар олгогдсон эрх үүргүүд хийгээд хуулийн зарим зүйл заалтуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тэдэнд өгөх, харилцан санал бодлоо илэрхийлэхэд оршиж байгаа юм. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Мэдээг бэлтгэсэн: Х.Эрдэнэбулган

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%