ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ШАТАРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-01-03

Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан зохион байгуулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2018 оны хагас шигшээ тэмцээний эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Б.Одонбаатар, 2 дугаар байранд Г.Мөнхсүх, эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд Н.Дуламсүрэн нар тус тус эзэлж Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний эрхийн бичиг гардаж авсан билээ. Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн нь Төрийн ордонд 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг өнөөдөр буюу 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%