Монгол
Улсад “Шинэ үндсэн хууль” батлагдсаны 27 жилийн ой тохиож байна. Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр энэхүү өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг
билээ.
Ардчилсан
Үндсэн хуульт ёсны үндэсний уламжлалыг дээдлэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх,
шинэ Үндсэн хууль батлагдсаны ач холбогдол, мөн чанар, түүний үзэл баримтлалын
талаар хүүхэд багачуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сайншанд сумын
Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Үндсэн хуулийн ач
холбогдол” сэдвээр лекц зохион байгууллаа. Энэхүү лекцэд урилгаар Үндсэн
хуулийн цэцийн гишүүн асан Б.Пүрэвням мөн анхны Үндсэн хуулийг батлалцсан Ардын
Их Хурлын депутатууд Б.Нямдорж, Ц.Дэмид нар оролцож хүүхэд багачуудтай халуун
дотно яриа өрнүүлсэн үр дүнтэй сайхан лекц болж өндөрлөсөн юм.