ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ 32 БӨХИЙН БАРИЛДААНД М.БЯМБАДОРЖ ТҮРҮҮЛЛЭЭ

2019-01-12

Монгол Улсад “Шинэ үндсэн хууль” батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Дорноговь аймгийн Спортын ордонд болж өндөрлөв.

Энэхүү бөхийн барилдааныг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга буюу аймгийн бөхийн холбооны тэргүүн С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар нийт ард иргэд болон бөхчүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан тус барилдаанд нийт 32 бөх зодоглож уран мэхийг уралдуулж барилдсанаас аймгийн арслан М.Бямбадорж түрүүлж, аймгийн начин Б.Бадрал үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн арслан Э.Мөнхбаатар, сумын заан Н.Алтанцоож нар удааллаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%