Монгол Улсад Шинэ
Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулж аймгйин Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас санаачилсан ажлуудыг өнөөдөр буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай
зохион байгууллаа.
Төлөвлөгөөт ажлуудын
нэгэн чухал хэсэг болох Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Банзрагчийн
Пүрэвнямын хэрэглэж байсан “Өмсгөл”-ийг аймгийн Музей сургалт, судалгааны төвд
хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга С.Түмэнбаярын хүсэлтээр Банзрагчийн
Пүрэвням нь 2007 оноос 2013 он хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж
байх хугацаандаа хэрэглэж байсан Үндсэн
хуулийн цэцийн гишүүний хараат биш, бие даасан байдлын билэгдэл, Үндсэн хуулийн
цэцийн нэр төр, ёс зүйн болон Цэцийн хуралдааны төр ёсны хүндэтгэлийн
илэрхийлэл болсон энэхүү өмсгөлөө өөрийн төрсөн нутаг Дорноговь аймагтаа түүх
болгон үлдээхээр хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн түүхэн үйл явдал тохиолоо.