Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал нь сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил арга зүйн
зөвлөгөө өгнө гэсэн чиг үүргийн дагуу нийт сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг өнөөдөр буюу 01
дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хурлын өрөөнд зохион
байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул Авилгын эсрэг хууль,
тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ХАСХОМ /Хувийн ашиг сонирхол, хөрөнгө
орлогын мэдүүлэг/-ийн бүрдүүлэлт явуулахтай холбоотой асуудлууд, хурлын ажлын
албаны дотоод ажлын зохион байгуулалт зэрэг сэдвүүдээр мөн монгол хэлний зөв
бичгийн хичээл, баримт бичгийн стандарт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт
боловсруулах арга зүй, архивын баримтын данс бүртгэл үйлдэх зэрэг нэмэлт
сэдвүүдээр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр, аймгийн
ЗДТГ-ын дэргэдэх Архивын тасгийн дарга Ч.Чулуунцэцэг нар тус тус суралцагчдад
мэдээлэл, сургалт хийх юм.