Аймгийн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг
боловсруулах” ажлыг МУБИС-ийн судалгааны багаар гүйцэтгүүлэхээр гэрээ
байгуулсан билээ. Тус ажлын анхан шатны хэлэлцүүлэг өнөөдөр буюу 01 дүгээр
сарын 21-ний өдөр “Соёмбо” цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд зохион
байгуулагдлаа.
Дорноговь аймгийн
Аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх урт хугацааны хөтөлбөрт
орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчдийн үүрэг, оролцоо, санал санаачлагыг
тусгахад чиглэгдсэн энэхүү хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр,
аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг нар уригдан оролцож “Нутгийн иргэдийн
оролцоотой аялал, жуулчлалыг хөгжүүлж, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах”
талаар өөрсдийн санал бодол, аймгийн бодлого, шийдвэрийн талаар хуваалцсан юм.
Энэхүү хэлэлцүүлэгт
аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж болон гар урлал
үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, ТББ, холбоодууд, харьяа байгууллагуудын 100 гаруй
төлөөлөл оролцов.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ