ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Монгол Улсын 15 дахь ерөнхий сайд, Гавьяат агрономич Шаравын Гунгаадорж иргэдтэй уулзалт, ярилцлага хийнэ

2014-11-25

Аймгийн ИТХ-аас ард иргэдээ соён гэгээрүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
2013 онд Дорноговь аймгаас төрөн гарсан Монгол Улсын 14 дахь Ерөнхий сайд асан Д.Содном гуайг урьж “Тусгаар тогтнол” сэдвээр ард иргэдтэй уулзалт зохион байгуулж байсан бол энэ жил Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, гавьяат агрономич Шаравын Гунгаадорж гуайг урьж “Эв нэгдэл ба улс орны нийтлэг эрх ашиг” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх уулзалт 11 дүгээр сарын 26-ны 14 цагт аймгийн “Соёмбо” цогцолборын Хүндэтгэлийн танхимд болно.
Иргэд хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ үеэр Аймгийн Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн төв хамтран Иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулах юм.

Холбогдох утас:7052-0001, 9627-7229, 9990-1448

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%