Сайншанд сумын ЗДТГ-аас
санаачлан зохион байгуулж буй Сайншанд поло-2019 тэмцээнийг анх удаа өнөөдөр
буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр Сайншанд сумын Зүүнбаян багт амжилттай зохион
байгуулж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, Зүүнбаян багийн Засаг дарга
Ц.Ганзориг нар оролцон баяр хүргэж, баг тамирчдад амжилт хүслээ.
Өвлийн аялал жуулчлалыг
хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Монголчуудын мал аж ахуйн соёлын нэг болсон тэмээн
сүргийг хайрлан хамгаалах, адгуулан маллаж буй малчдын арга туршлагыг
сурталчлах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тэмцээнд
Дорноговь аймгийн 5 сумын 10 баг оролцож байна. Тэмээн поло, Атан тэмээний уралдаан, “Сайхан
буур” шалгаруулах зэрэг төрлүүдээр говийн тэмээг алдаршуулан таниулах энэхүү
тэмцээн уралдаан амжилттайгаар үргэлжилж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ