ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ОНЫ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-01-28

Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-аас 2018 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумын ИТХ, сум, агентлаг, хамт олон, иргэд, албан хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу 01 дүгээр сарын 28-ны өдөр Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

            Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож нийт хүрэлцэн ирсэн байгууллага, хамт олон, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэв.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 72 дугаар тогтоолоор баталсан “Сумдын ИТХ-ын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам”-ын дагуу тайлан мэдээг холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг харьцуулан жил бүр үнэлж, дүгнэн шалгаруулдаг уламжлалтай болсон билээ. Энэхүү журмын дагуу үнэлж, дүгнэсний эцсийн дүнгээр үйл ажиллагаа, тайлан мэдээ бүхий л чиглэлээр тэргүүлэн ажилласан Өргөн, Хатанбулаг, Иххэт, Мандах, Замын-Үүд сумдыг шагнан урамшууллаа.

            Мөн “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 3, “Санхүү-банкны тэргүүний ажилтан” 1, “Онц тээвэрчин” цол тэмдгээр 1, аймгийн “Алдарт уяач” цол тэмдгээр 25, аймгийн “Тэргүүний сум”-аар Замын-Үүд, Шилдэг сумаар Сайншанд, Өргөн, Хатанбулаг, аймгийн “Шилдэг агентлаг”-аар аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Тэргүүний хамт олон”-оор 5, “Тэргүүний ажилтан”-аар 8 ажилтныг тус тус шагнан урамшууллаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%