ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ЦОЛ ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2019-01-28

ХVII дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан малчдад Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Улсын аварга малчин” цол тэмдгээр шагнасныг гардуулж өглөө.

“Улсын аварга малчин” цол тэмдгээр шагнагдсан Дорноговь аймгийн харьяат нийт 5 малчдын шагналыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар өөрсдийн биеэр малчны хотонд очиж хүндэтгэл үзүүлж гардуулан өгсөн юм.

Улсын аварга малчдын товч танилцуулгыг дурдахад:

Айраг сумын Нард багийн малчин Энх-Очирын Бархас-Од. 1969 онд төрсөн. 49 настай. Эрэгтэй. Ам бүл 4. Улсад 33 жил малчнаар ажилласан. 2018 оны жилийн эцэст нийт 2248 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-3, Адуу-116, Үхэр-110, Хонь-1128, Ямаа-597

Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Пүрэвзавын Содбаяр. 1976 онд төрсөн. 42 настай. Эрэгтэй. Ам бүл 4. Улсад 39 жил малчнаар ажилласан. 2018 оны жилийн эцэст нийт 2767 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-19, Адуу-179, Үхэр -115, Хонь-1918, Ямаа-536

Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Дуламын Оргодол. 1970 онд төрсөн. 48 настай. Эрэгтэй. Ам бүл 5. Улсад 25 жил малчнаар ажилласан. 2018 оны жилийн эцэст нийт 1218 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-65, Адуу-33, Үхэр -67, Хонь-585, Ямаа-468

Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Ухнаагийн Энхболд. 1963 онд төрсөн. 55 настай. Эрэгтэй. Ам бүл 2. Улсад 39 жил малчнаар ажилласан. 2018 оны жилийн эцэст нийт 1494 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-8, Адуу-200, Үхэр -86, Хонь-631, Ямаа-569

Сайншанд сумын 6 дугаар багийн малчин Мараахайн Чинбат. 1964 онд төрсөн. 54 настай. Эрэгтэй. Ам бүл 5. Улсад 38 жил малчнаар ажилласан. 2018 оны жилийн эцэст нийт 1202 толгой мал тоолуулсан. Үүнээс Тэмээ-50, Адуу-195, Үхэр -110, Хонь-965, Ямаа-82

Нийт шагнал хүртсэн малчдад цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1348
525 / 39%
427 / 32%
194 / 14%
202 / 15%