ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМАГ СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МЭДЭЭЛЖ БАЙНА

2019-01-24

Аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Сайншанд сумын 4, 7-р багаас сонгогдон гарсан төлөөлөгчид иргэд, хөдөлмөрчидтэй уулзан 2016 оноос хойш хийгдсэн бүтээн байгуулалтын тайлант уулзалтыг зохион байгуулж байна.

Иргэдээс сонгогдон гарснаар тэдний дуу хоолой, төлөөлөл байх үүрэгтэй Төлөөлөгчид маань иргэд, хөдөлмөрчидтэй ойр байх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсох, цааш уламжлах, шийдвэрлэх зорилготой энэхүү уулзалтаар 01 дүгээр сарын 23-наас 28-ны өдөр хүртэл Төмөр замын байгууллагууд, 4, 7-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудаар мэдээлэл өгч байгаа билээ.  

Мөн тайлан, мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Төлөөлөгч мэдээлж байна” 2 дахь дугаарын сонинг тарааж аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлого шийдвэр, бүтээн байгуулалтыг сурталчлан ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%