ХVII дугаар жарны
“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг
шимийг нэмэгдүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ
оруулсан малчдыг “Аймгийн аварга малчин” цол тэмдгээр шагнасан билээ.
Дорноговь аймгаас
нийт 50 малчин “Аймгийн аварга малчин”-аар шагнагдсанаас Сайншанд сумын 7
дугаар багийн иргэн Болдын Батзоригийн цол тэмдгийг өнөөдөр буюу 02 дугаар
сарын 02-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга
Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар гардуулан өглөө.
Ус ургамал тэгш байг
Удамт сүрэг нь олон
болог
Бэлчээр нь шимтэй
байж
Бяцхан төл нь түм бум
болох болтугай.
АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ