XVII жарны "Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Дорноговь аймгийн аварга малчин 50 тодорлоо. Үндэсний соёл уламжлалыг хадгалан, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Сайншанд сумын 2 дугаар багийн малчин Н.Хишигбатын "Аймгийн аварга малчин" цол тэмдгийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Одбаяр нар малчны хотон дээр очиж гардуулан, хүндэтгэл үзүүллээ.
Н.Хишигбат нь өөрийн хөрөнгөөр гүний худаг гарган малчдыг ундны усаар хангасан. Жилд 3-5 хүнийг ажлын байртай болгон малжуулан ажиллаж байгаа залуу малчдын нэг юм.
Ус ургамал тэгш байг
Удамт сүрэг нь олон болог
Бэлчээр нь шимтэй байж
Бяцхан төл нь түм бум болох болтугай.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ