Өнөөдөр буюу 2 дугаар сарын 17-ны билэгт сайн өдөр УИХ-ын гишүүн
Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр нар Алтанширээ сумын ахмад
буурлуудтай уулзан Сар шинийн золголт хийж, хүндэтгэл үзүүллээ.
Дорноговь аймгийн Алтанширээ
сумын Соёлын төвд болсон энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
Төрийн дээд шагналаар шагнагдсан иргэдийн шагналын гардуулан өглөө.