Өнөөдөр буюу Шинийн 14-ний билэгт сайн өдөр
аймгийн “Хүүхдийн ордон”-д УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан,
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин
нар Дорноговь аймгийн 14 сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, сар шинийн
золголт хийлээ.
Тус сар шинийн золголтын үеэр аймгийн
“Дэчинчойнхорлин” хийдийн лам нар түмэн олонд сайн сайхныг билэгдэж бурхны номыг
айлдав.
Энэхүү билэгт сайн өдрөөр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм
мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан,
технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл
ажиллагаанд гавьяа байгуулсан Дорноговь аймгийн харьяат иргэдэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар Монгол Улсын Төрийн дээд
шагналыг тус тус гардуулан өглөө.
АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ