ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

2019-03-02

Сайншанд сумын 2,3,4,7-р багийн "Багийн иргэдийн нийтийн хурал" өнөөдөр буюу 03-р сарын 02-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, баг тус бүрийн Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.Хурлаар баг тус бүр дээр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон цаашид хийгдэх ажлуудын төлөвлөгөөг танилцуулснаас гадна иргэдийн санал, шүүмжийг сонслоо. Удирдлагууд иргэдээс гарсан асуудлуудад газар дээр нь хариултуудыг өгөхөөс гадна зарим асуудлуудыг холбогдох байгууллагуудад уламжилж ажиллахаар боллоо.Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хуралд иргэдийн оролцоо сайжирч мөн иргэдийн дуу хоолойг сонсож байдагт иргэд талархаж буйгаа тус хурлын арга хэмжээний үеэр илэрхийлж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%