ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

2019-03-04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит зарим хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил явуулахаар шийдвэрлэж ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах удирдамжийг баталсан билээ.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар орон нутгийн өмчийн эзэн нь тухайн шатны ИТХ байдаг тул ийнхүү орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, орон нутгийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулж, үр ашгийг  нэмэгдүүлэхэд хяналт шалгалтын ажлын зорилго чиглэгдэх юм.

Энэхүү шалгалтад “Чандмань Илч” ОНӨХХК /Дорноговь, Сайншанд сум/, “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ  /Дорноговь, Сайншанд сум/, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар /Дорноговь, Сайншанд сум/, “Чандмань бадрал” ОНӨХХК /Дорноговь, Замын-Үүд сум/, “Замын-Үүд  НААҮ” ОНӨХХК /Дорноговь, Замын-Үүд сум/, “Дагшин эрдэнэ” ОНӨХХК /Дорноговь, Эрдэнэ сум/ гэсэн 6-н хуулийн этгээд 3-4 дүгээр сард багтаж тус тус хамрагдана.

Аймгийн ИТХ-ын Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хорооны ахлагч Ч.Энхмэндээр ахлуулсан тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид буюу бодлогын хороодын дарга, гишүүд, Орон нутгийн өмчийн газрын дарга зэрэг нийт  12 хүн  орж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Чандмань-Илч”  ОНӨХХК-д хяналт шалгалтын ажлаа эхлүүллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн бодлогын хорооны ахлагч С.Одбаяр, Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хорооны  гишүүн Б.Хүдэрболд, Олон нийттэй харилцах хорооны гишүүн Д.Тулга, аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга У.Баярбилэг, аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Төмөртогоо  нар ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%