ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-2019” ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2019-04-05

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад шинэ мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-2019” Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн, сургалт 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд аймгийн “Саран хөхөө” театрт зохион байгуулагдаж байна. Хууль сахиулах чиг үүргийн байгууллагуудын албан хаагчид, төрийн захиргааны албан хаагчид энэхүү зөвлөгөөн, сургалтад оролцож байна.

            Тус зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдад “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын мэдээлэл, танилцуулга өгөх, Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлт, холбогдох дүрэм журмыг сурталчлах, байгууллагын стратеги төлөвлөгөө, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зам, архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт анхаарах асуудлууд зэрэг олон тусгай хөтөлбөрүүдийг багтаасан арга хэмжээ зохион байгуулагдаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%