Сайншанд
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Шатрын холбооноос хамтран зохион
байгуулж буй ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд шатрын
аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Сайншанд
сумын ЕБ-ын 5-р сургууль дээр зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтэд Аймгийн
ИТХ-ын дарга, аймгийн шатрын холбооны тэргүүн С.Түмэнбаяр, Сайншанд сумын
ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид оролцлоо.
Тус
тэмцээнд Алтанширээ,
Айраг, Иххэт, Хөвсгөл, Сайншанд сумдаас 4-17 насны нийт 80 гаруй сурагч,
багачууд авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Нийт тамирчиддаа амжилт хүсье.