ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОД ТАРИХ УРИАЛГА ГАРГАЖ, СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2019-04-22

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 10 дугаар хуралдааны үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчид айл өрх, иргэн, байгууллага бүр мод тарьцгаая нэртэй уриалга гаргалаа.

Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эрүүл мэнд бөгөөд хүн амьтны эрүүл явах үндэс болсон цэвэр агаар үйлдвэрлэгч модыг олноор тарих нь бидний эрхэм зорилго байх ёстой юм. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулаарлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал  байна. 

Нэг мод таривал энэ насны буян,  хоёр мод таривал хойд насны буян хэмээн монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог.

Тиймээс ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг  гэгээн үйлсэд нэгдэж  “Хүн бүрт цэвэр агаар-Хөрс бүхэнд амин дэм”  өгөх зорилгоор  Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Дорноговь аймгийн харьяат иргэд, албан тушаалтны төлөөллийг БНХАУ-ын Эрээн хотод 2019 оны 04 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд мод тарих, арчлах, ургуулах тухай сургалтад хамруулж байна. Тус сургалтад хамрагдаж буй нийт суралцагчдадаа амжилт хүсье.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%