ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019 ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2019-04-25

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. 
Тэмцээний зорилго нь Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн юм. 
Тус тэмцээнийг нээлтийн үйл ажиллагааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нээн үг хэлж, оролцогч багуудад амжилт хүсэв. 
Тэмцээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулиуд, Зүүнбаян багийн 4 дүгээр сургууль, Замын-Үүд сумын нийт сургуулиас бүрдсэн “Өсвөрийн сэргийлэгч”-ийн нийт 6 бүлэг тус бүр нийгмийн ажилтан болон хариуцсан багшийн хамт оролцож байгаа бөгөөд тэмцээнд шалгаран тэргүүн байр эзэлсэн баг хамт олныг дараагийн шатны тэмцээнд оролцуулах юм. 
“Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн ажилд арга туршлага болохуйц хэрэгжүүлэх боломжтой шинэлэг санааг хэрхэн тусгасан, үр дүнгийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгон харгалзан дүгнэж шалгарсан багуудыг аймгийн ГХУСАЗСЗ-өөс дараах байдлуур урамшуулна. Үүнд:
• Нэгдүгээр байр- Өргөмжлөл, медаль, 500000 төгрөг
• Хоёрдугаар байр- Өргөмжлөл, медаль, 300000 төгрөг
• Гуравдугаар байр- Өргөмжлөл, медаль, 200000 төгрөгөөр, мөн бүлгэмийг амжилттай бэлтгэж оролцуулсан 1 нийгмийн ажилтан, хариуцсан багш тус бүрийг өргөмжлөл, 50000 төгрөг

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%