Сайншанд сумын 4, 7 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал өнөөдөр буюу 04 дүгээр
сарын 27-ны өдөр Сайншанд сумын Төмөр замын “Соёлын төв”-д зохион
байгуулагдлаа. Тус хуралд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд
сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Хатанзориг, Г.Өглөөбаяр, Сайншанд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга
Л.Олзбаяр, 4-р багийн Засаг дарга
Ц.Анхзул, 7-р багийн Засаг дарга Т.Алтанболд нар оролцож нийт иргэдэд мэдээлэл
хийж, иргэдэд тулгамдаж буй асуудлуудад газар дээр нь хариулт өгч мөн зарим
асуудлуудыг дээд шатны байгууллагуудад уламжлан өгч ажиллахаар болсон юм. Мөн
тус хурлаар Сайншанд сумын 4, 7 дугаар
багт Орон нутгийн хөгжлийн сангаас 2020 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар иргэдээс санал авч эрэмбэлэн тогтоол гаргалаа, Сайншанд сумын 4-р
багийн хил зааг тодорхойлох санал дүгнэлтийг хэлэлцүүлж иргэдээс санал авч, Сайншанд
сумын 4-р багийн хил зааг тогтоох тухай дэмжсэн тогтоолыг тус тус гаргалаа.
Иргэний үүргээ биелүүлэн
хуралдаа идэвхтэй оролцсон нийт иргэддaээ баярлалаа.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ