Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 76,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох зардлуудыг шийдвэрлэж ажиллалаа. Үүнд:
· Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, цаашид авах арга хэмжээний тухай /аймгийн ИТХ-аас баталсан камержуулах аяныг хэрэгжүүлэх, сурталчлах/
· “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай
· “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээн зохион байгуулсан тухай
· Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр модель цагдаа, замын тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлахад зориулж зардал гаргах тухай
· Монголын шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын нийгэмлэгтэй хамтран ажиллах тухай мэдээлэл
· Багуудын дунд төслийн уралдаан зохион байгуулах тухай
· “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн тухай
· Бусад асуудал