ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ИРГЭД “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНОЛОГИ”-ИЙН СУРГАЛТАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАВ

2019-05-02

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Байгаль орчны газраас хамтран Сайншанд сумын иргэд, хөдөлмөрчдөд “Ногоон байгууламжийн технологи”-ийн сургалтыг аймгийн “Соёмбо” цогцолборын “Иргэний танхимд” амжилттай зохион байгууллаа. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн нар тус тус оролцсон юм.

Ногоон байгууламжийн технологийн сургалтыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Энхзориг зааж, хүрэлцэн ирсэн иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа.

Хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь байгууллага болон өөрсдийн хашаандаа мод, цэцэг тарьдаг, тарих сонирхолтой иргэд байсан төдийгүй цаашид энэхүү сургалтыг үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа тус сургалтын үеэр хэлж байсан юм.

Нийт хүрэлцэн ирсэн иргэд, хөдөлмөрчдөдөө баярлалаа.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%