ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 50 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

2019-06-05

Сайншанд сумын 2 дугаар багт АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, эко цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр буюу 06 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Цэцэрлэгийн барилгын ажлыг "Монголиан пропертис" ХХК гүйцэтгэх бөгөөд 2020 онд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
Шав тавих ёслолын арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клэчэски, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, болон холбогдох зочид төлөөлөгчид оролцлоо.
Мөн 2017 онд АНУ-ын хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, жишиг цэцэрлэгийг Замын-Үүд суманд ашиглалтад оруулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%