Өнөөдөр
дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй
хэн нэгэнд сэтгэл харамгүйгээр зориулан ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг
аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа
илэрхийлэх боломжийг олгох өдрийг дэлхий нийтээр 2003 оноос эхлэн “Дэлхийн
цусны донорын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Энэ жил Дорноговь
аймаг нь Аюулгүй
цус цусан бүтээгдэхүүн Хэнд ч, Хаана ч гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж
байна. Энэхүү бахархам арга хэмжээг аймгийн
“Соёмбо” цогцолборын “Хүндэтгэлийн өргөө”-нд зохион байгууллаа.
Тус
арга хэмжээнд урилгаар аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд
сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн
дарга Ч.Байгалтуяа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан, аймгийн
Улаан загалмайн хорооны дарга Т.Дэлгэрмаа, Нийгмийн даатгалын дарга Л.
Шагдарсүрэн нар ирж нийт эмнэлгийн албан хаагч, донорууддаа баяр хүргэж, сайн
сайхныг хүсэн ерөөлөө.
Манай аймгийн
цусны салбар төв нь
нийт 203 донортой. үүнээс хүндэт донороор 46 иргэн байдаг.Тус хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дараах нэр бүхий
хүмүүсийг шагнаж, урамшууллаа. Үүнд:
Аймгийн
ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Ч.Мөнхцэцэг
Аймгийн
ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр Л.Батмөнх,
Б.Хүрэлтулга, У.Отгонбаяр, Г.Алтангадас
Аймгийн
Засаг даргын Жуух бичгээр У.Лэгдэнгомбо
Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр
Б.Энхцэцэг, О.Уранчимэг,Ц.Алтанболд
Сайншанд
сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр Г.Насантогтох, Д.Отгонтуяа
Сайншанд
сумын ИТХ-ын даргын “Өргөмжлөл”-өөр С.Дашнамжил, Балжинням нар тус тус шагнагдлаа.
Хүмүүнлэгийн
үйлсийг дэмжигч байгууллагын шагналаар Л.Шагдарсүрэн даргатай аймгийн Нийгмийн
даатгалын газрын хамт олон
Цусны
донор хамт олны өргөмжлөлөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Л.Мөнхзаяа эрхлэгчтэй
дотрын тасгийн хамт олон тус тус шалгарч, шагналын эзэд боллоо.
САЙН
ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.