Өнөөдөр буюу 06 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагт аймгийн Хөдөлмөр
халамж үйлчилгээний газарт “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
хөтөлбөр-2019” зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах ажлын ахлах
мэргэжилтэн, ХЭҮЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, аймгийн Хөдөлмөр халамж
үйлчилгээний газрын дарга Д.Цэндмаа, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга
С.Азжаргал, Ажил олгогч эздийн холбооны дарга Д.Төмөртогоо болон бусад
холбогдох албаны хүмүүс оролцож залуучуудын гарааны бизнесийг/ startUp/ дэмжих, арга хэмжээг зохион байгуулах
талаар харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт, зөвлөгөөн боллоо.Залуучуудын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зохион байгуулагч, дэмжигчээр, Хөдөлмөр
хамгааллын нийгмийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг болно. StartUp буюу гарааны бизнесийн санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн
Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас авч болно. Холбоо барих утасны дугаар
70522126
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ