Нар, хур тэгширсэн энэ сайхан өдөр “Граунд гольф”-ийн
тэмцээний аймгийн аваргын эзэд тодорлоо. Аймгийн аварга шалгаруулах энэхүү
тэмцээн нь Дорноговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог
байсан төдийгүй энэхүү тэмцээний анхны түүхийг бичилцэж байснаараа оролцогчдын
сэтгэл өндөр байлаа. Тус тэмцээний эрэгтэй төрлийн 1 дүгээр байр мөн 15 метрт
анхны цохилтоор эхний бөмбөгийг оруулж “Алтан бөмбөг”-ийн эзнээр аймгийн ИТХ-ын
дарга С.Түмэнбаяр, дэд байранд Дорноговь аймгийн мастеруудын холбооны тэргүүн,
спортын мастер, дасгалжуулагч С.Чулуун, 3 дугаар байранд Сайншанд сумын иргэн
П.Маамдай, эмэгтэй төрлийн тэргүүн байранд
Спортын мастер Ч.Батнасан, дэд байранд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын
хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, 3 дугаар байранд Сайншанд сумын иргэн
Ц.Жаргалсайхан нар оролцлоо.Тус тэмцээнд байр эзэлсэн тамирчдад 06 дугаар сарын
29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах 11 улсын 850 гаруй
тамирчид оролцох Олон Улсын “Нөхөрлөл” тэмцээнд оролцох эрхийн батламжийг аймгийн
ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Дорноговь аймгийн мастеруудын холбооны тэргүүн,
спортын мастер, дасгалжуулагч С.Чулуун тус тус гардуулан өглөө. Энэхүү тэмцээний
үеэр аймгийн “Хулан” клубын тамирчин
Ч.Батнасанг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан юм.
Нийт
баг, тамирчдынхаа цаашдын тэмцээнд амжилт хүсье.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ