Зүүн өмнөд бүсийн Хот тохижилтын
байгууллагуудын урлаг спортын тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс
29-ний өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд Багануур, Багахангай, Налайх,
Бор-Өндөр, Говьсүмбэр, Замын-Үүд, Сайншандын нийт 100 гаруй тамирчин оролцож,
спортын 5, урлагийн 4 төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.
Тус наадмын нээлтийн арга хэмжээнд аймгийн
ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын
Засаг дарга С.Одбаяр нар оролцож тамирчдад амжилт хүсэн баяр хүргэлээ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ