ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2019-07-03

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан тус албанд тангараг өргөж, ард олныхоо амгалан тайван амьдралын төлөө мэдлэг боловсрол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууд, тэдний үйл хэргийг нэр төртэй залгамжлан хүчин зүтгэж байгаа нийт албан хаагчид тэдний гэр бүлд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэн мэндчилж байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж төр түмэн олныхоо амар тайван байдлыг сахиулж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж яваа та бүхнийхээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төрийн ажил түвшин, түмэн олон маань амгалан байж,

төрийн цагдаагийн сүлд хийморь үүрд мандан бадрах болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%