ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2019-07-26


Монголчууд ямагт жил жилийн наадмаар их түүхээрээ бахархахын сацуу өнөөдрийн амьдралаа дүгнэж, мэргэн харваачдын сумны исгэрээ, хурдан хүлэг унасан хүүхдүүдийн цангинасан гийнгоо, хүчит бөхчүүдийн эрч хүч, эр зоригоос сайн сайхан ирээдүйгээ цогцлоон бүтээх сэтгэлийн хүчийг сэлбэн авдаг. Тиймдээ ч бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн тэмдэг бөгөөд энэхүү баяраа хотол түмнээрээ баярлан өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ. 

Дэлхийн өнцөг бүрт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа нийт Монголчууддаа, Дорноговьчууддаа Ардын хувьсгалын 98, Дорноговь аймаг байгуулагдсаны 88, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, айл өрх бүрийн хойморт аз жаргал, баяр баясал цалгиж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл хайрын гэгээ мөнхөд бадамлаж, хотол олноороо магнай тэнүүн, санаа зөв, заяа тэгш, түмэн олноороо босоо хийморьтой САЙХАН НААДААРАЙ. 

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%