ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АТГ-ЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-08-20

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүд Дорноговь аймагт ажиллаж байна.

Тус зөвлөл нь Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь хэсэгт заасан хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт болон авч хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон, судалгаа авч ажиллаж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 08 дугаар сарын 19-ний өдөр, Сайншанд суманд өнөөдөр буюу 08 дугаар сарын 20-ны өдөр, маргааш 08 дугаар сарын 21-ний өдөр Айраг суманд ажиллахаар төлөвлөөд байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%