ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ИХ НАРТЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-08-22

Денверийн Зоологийн Сангаас санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргаа хамтран “Бэлчээрийн менежмент” хэлэлцүүлгийг 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.

Их нартын байгалийн нөөц газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших бөгөөд говийн аргалийн байршил нутгийн хамгийн зүүн хойд хил, байгаль, түүхийн дурсгалт зүйл ихтэй Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг учир хамгаалах шаардлагатайг харгалзан УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Даланжаргалан, Айраг сумдын нутгийн заагт  66769 км2 талбай эзлэн оршино.

Тус хэлэлцүүлгийн үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдлн дарга АНУ-аас ирсэн судлаач, профессоруудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн нийт ард иргэдийнхээ өмнөөс баярлаж талархаж буйгаа илэрхийллээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%