ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ИТХ-ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-09-10

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, төвийн сумдын ИТХ-ын дарга нарын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.

Зөвлөгөөнөөр УИХ-ын Тамгын газар, Монгол Улсын ЗГХЭГ-ын ахлах, зөвлөхүүд оролцон хурлаас гаргаж буй саналыг сонсож, УИХ болон Засгийн газрын түвшинд хүргэхээ илэрхийллээ.

Дорноговь аймгийн ИТХ-ын ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилт дүүрэн оролцоод ирлээ. Уулзалт, зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, түүний ажлын албаны хамт олонд дахин талархал илэрхийлье.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%