ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ АНХДУГААР УУЛЗАЛТ, ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-11

Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорноговь аймаг дахь анхдугаар уулзалт, чуулганыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Орон нутагт салбар нэгж байгуулан, аймгийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, гишүүнчлэлд түшиглэсэн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган чанар, үр өгөөжтэй зохион байгуулах зорилготойгоор энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.

Чуулганд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Шинжлэх ухааны доктор, профессор хошууч генерал О.Үржин тэргүүтэй, гишүүд, аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлага, бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч болон залуу хойч үеийн төлөөлөл, дэмжигчид оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%