Дорноговь
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын
11-ний өдөр буюу өнөөдөр 76,4 хувийн ирцтэйгээр хуралдаж холбогдох
шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.
Аймгийн Цагдаагийн газраас орон нутгийн хэмжээнд 2019 оны
эхний 8 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн
талаар мэдээлэл хийж аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяраас цаашид анхаарах
асуудлаар зөвлөлийн нийт гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Мөн зөвлөлийн хурлаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөнд
тусгагдсан зарим ажлуудыг зохион
байгуулахтай холбоотой зардлуудыг шийдвэрлэв.
Үүнд:
·
“Хүүхдэд
ээлтэй жолооч” арга хэмжээ зохион байгуулах тухай
·
Зам
тээврийн осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн самбар
хийх тухай,
·
“Бүх
нийтийн эрх зүйн боловсрол” өдөрлөгт зориулж зардал гаргах тухай
·
“Архигүй
ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, Хар тамхи мансууруулах бодисоос
сэргийлэх нь сэдэвт сургалт зохион байгуулах тухай
·
Зарим
байгууллагыг камержуулсан тухай мэдээлэл зэргийг хэлэлцэн шийдвэрлэв.
Орон нутгийн хэмжээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй
байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдэж байгаа бөгөөд тус гэмт хэрэг
нь гэр орон сууцанд хамгийн ихээр үйлдэгдэж байна. Энэхүү хэрэгт холбогдсон
иргэдийн ихэнхи хувь нь ажилгүй залуучууд байгаа бөгөөд иргэдийн стресс
бухимдал, архины хэрэглээ их байгаагаас үүдэж энэхүү төрлийн гэмт хэрэг, зөрчил
буурахгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа
бөгөөд үүний шалтгаан нөхцөл нь жолооч нар хувь хүний хариуцлагагүйн улмаас
болон замын хөдөлгөөний дүрмээ сайн мэддэггүй, хэт ядарсан үедээ тээврийн
хэрэгсэл жолоодсоны улмаас болж ямар ч гэм буруугүй хүмүүс хохирогч нь болж
байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Үүнтэй уялдуулан зөвлөлийн
гишүүдээс босоо тэнхлэгийн авто замын осол гардаг хар цэгүүдэд дэржигнүүр хийх,
иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлж анхааруулах тэмдэг тэмдэглэгээнүүдийг хийх
санал гаргасныг үр дүнтэй ажил болгож хэрэгжүүлэхээр боллоо.
Түүнчлэн аймгийн ГХУСАЗСЗ-өөс жил бүр нийт сумдад
“Иргэдээ сонсъё” өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн энэхүү
өдөрлөгийг тусгай хуваарийн дагуу 2019 оны 10 дугаар сард зохион байгуулахаар
төлөвлөөд байна.