Зам
тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 2019 онд 110 хүүхэд гэмтэж 36 хүүхэд нас
барсан байх бөгөөд тус аймгийн хэмжээнд 2019 оны эхний 8 сард мөн 1 хүүхэд нас
барж 1 хүүхэд гэмтсэн байна. Үүний шалтгаан нөхцөл нь эцэг эх, асран
хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал,
бүс хэрэглэдэггүй, хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн
үедээ эсхүл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, эсвэл жолооч нар
замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүйгээс болж зам тээврийн осол гаргаж түүний
хохирогч нь хүүхдүүд болдог.
Иймд
эцэг, эхчүүд, эрхэм жолоочид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхдийн
аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө үүргээ ухамсарлан нэгдэж, жолооч
нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ-өөс
Автотээврийн төв, Сайншанд сумын ЗДТГ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй жолооч” арга
хэмжээг өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Арга
хэмжээнд нийтийн тээвэр, такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын
нийт 40 гаруй төлөөлөл оролцов.
Аймгийн
ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр арга хэмжээнд оролцсон болон телевиз үзэн суугаа
нийт жолооч нарт хандаж “Орон нутагт нийтийн тээврийн үүрэг гүйцэтгэж яваа
жолооч нарыг хүүхдэд онцгой ээлтэй байж дараах зүйлийг анхаарахыг хүслээ. Үүнд:
1.
Хүүхдийг хүрэх ёстой гэр,
сургуульд нь заавал хүргэж өгөх
2.
Хүүхдэд ээлтэй байж цаг агаарын таагүй
үед болон чиглэл өөр гээд такси авахгүй байгаа үед анхаарч тусалж хүргэж өгч
байх
3.
Хүүхдэд ээлтэй жолооч болохынхоо
хувьд хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд онцгой анхаарч, замын хөдөлгөөний дүрэм
журмаа үлгэр жишээч баримтлах
4.
Хүүхдийг үйлчлүүлэгч гэж үзэж
тэдэнтэй зүй ёсоор хүндэтгэж харилцах
5.
Хүүхдээс зохих тогтсон тарифаар нь
үйлчилгээнийхээ хөлсийг авах
Эцэст
нь иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авч хүүхдэд болон үйлчлүүлэгч нартаа ээлтэй
жолооч байхыг оролцогчдод анхааруулан “Хүүхдэд ээлтэй жолооч” машинд тавих 100
ширхэг тэмдгийг /дугаар бүхий тавиур/ жолооч нарт тарааж өглөө.