ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ҮҮРЭГ ОРОЛЦОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-09-12

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд болох аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга болон холбогдох төлөөллүүд, мөн энэ төрлийн хэрэг зөрчил ихээр гардаг Айраг, Даланжаргалан сумдын Засаг дарга нар оролцов.

Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагуудаас тус тусын чиглэлээр мэдээлэл хүргэж санал солилцсоноос гадна аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн даргаас оролцогчдод холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Энэхүү үүрэг чиглэлийн биелэлтийг 2019 оны жилийн эцсээр дүгнэхээр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%