Өнөөдөр буюу 09
дүгээр сарын 13-ны өдөр “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион
байгуулж байгаа бөгөөд 14 сумын 100 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо оролцож байна.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын
дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын Засаг дарга
С.Одбаяр болон үзэсгэлэн худалдаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллагууд, иргэд
хөдөлмөрчид оролцлоо.
Орон нутгийн хүнс, газар тариалан,
жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг
сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилготой тус
үзэсгэлэнгийн үеэр нийт оролцогчдоос сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч,
боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, гурил, гурилан бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгч, шилдэг тарвас үйлдвэрлэгч, шилдэг
экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шилдэг сав баглаа боодол, шинийг
санаачлагч, шилдэг хоршоо, шилдэг сум номинац шалгаруулж, Улаанбаатар хотод болох
Улсын үзэсгэлэн худалдаанд оролцох зохих зардлыг орон нутгаас шийдвэрлэн
оролцуулах юм.