Сайншанд Төмөр замын ахмадын хорооноос УБТЗ-ын ахмадын холбоо үүсэн
байгуулагдсаны 40 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус
ахмадын хороо нь нийт 433 гишүүнтэй бөгөөд 40 жилийн ойн баярын хүрээнд
Багахангай-Замын-Үүд чиглэлийн урлаг, спортын бүсийн наадмыг зохион байгуулж
өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр оролцож нийт
ахмадуудад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлж аймгийн ИТХ-ын зүгээс 1 сая
төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Ойн арга хэмжээний хүрээнд залуу, халуун насаа тус салбарт хоёргүй
сэтгэлээр зориулан ажиллаж байсан тэргүүний, манлайлагч ахмадуудыг яамны болон
салбарын шагналуудаар шагнан урамшууллаа.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРАЛ