ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МОНГОЛ-ХЯТАД УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

2019-09-24

Монгол Улс-БНХАУ-ын хувьд түүхэн ач холбогдол бүхий жил бөгөөд Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг болж ийнхүү БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчилсний 25 жилийн ой  энэ жил тохиож байна. Энэ хугацаанд бартаа саад, олон бэрхшээлийг туулсан ч хоёр орон, хоёр орны ард түмний найрамдалт хамтын ажиллагаа зогсолтгүй үргэлжилж, хоёр улсын харилцааны хөгжлийн түүхийг түүчээлсээр ирсэн билээ.

Дорноговь аймаг, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газар хамтран Монгол-Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан баярын хурал өнөөдөр буюу 09 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн “Саран хөхөө” театрт ёслол төгөлдөр зохион байгуулж байна.

Тус баярын хуралд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул Цай Веньруй, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцож ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэлээ.

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярын хүрээнд Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын зүгээс Их дээд сургуулийн 15 оюутан, Сайншанд сумын 7 багийн зорилтот бүлгийн нийт 76 хүүхдэд тэтгэлэг, тэтгэмж,  “Миний мэдэх Хятад, Монголын харилцаа”сэдэвт гар зургийн уралдаан, “Миний мэдэх Хятад улс” сэдэвт зохион бичлэгийн уралдаануудыг зохион байгуулж шагналт байр эзэлсэн оролцогчдод шагнал, урамшууллыг гардуулан өглөө.

ХОЁР ОРНЫ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦААШИД УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%