Өнөөдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдөр Олон улсын ахмадын баярыг
тохиолдуулан 4, 7 дугаар багийн харьяалалтай ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл
үзүүллээ. Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, 4, 7 дугаар багийн ажлын албатай хамтран
зохион байгуулсан тус арга хэмжээнд 100 гаруй ахмад уригдан оролцож нэгэн
өдрийг өнгөрүүллээ.