ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” БОЛЖ БАЙНА

2019-10-08

Аймгийн ИТХ, Тэргүүлэгч, ажлын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг аймгийн ГХУСАЗСЗ-ийн “Иргэдээ сонсъё” өдөрлөгтэй хамтатган нийт сумдад зохион байгуулж байна.

Батлагдсан хуваарийн дагуу аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 06-07-өдрүүдэд Айраг, Даланжаргалан сумдад дараах ажлуудыг зохион байгуулж холбогдох үйлчилгээг үзүүллээ.

Үүнд:

·         Тухайн сумаас сонгогдон гарсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хийсэн ажлын үр дүнгээ иргэдэд танилцуулав.

·         ГХУСАЗСЗ-өөс тухайн сумдад гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

·         Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, холбогдох шийдвэр гаргав.

·         Хууль эрх зүйн үнэ төлбөргүй  зөвлөгөө үйлчилгээг үзүүлэв.

·         Эрүүл мэндийн чиглэлээр холбогдох шинжилгээнд хамруулж үйлчилгээ үзүүлэн, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

·         МУСТА Н.Төрбадрахын зохиол “Нэг ангийнхан” сургамжит драмын жүжиг иргэдэд сонордуулав.

·         Мөн сумдын ИТХ-аас баталсан хөтөлбөрт арга хэмжээнүүд  зэргийг зохион байгуулан иргэдийн оролцоог идэвхжүүлж ажиллалаа.

Үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн ДСБ телевиз сурвалжлав.

2019 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сумдад ажиллах тул иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%