ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-10-08

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлтийн үйл өнөөдөр буюу 10 дугаар сарын 08-ны өдөр Сайншанд хотноо зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, Энэтхэг улсаас МУ-д суугаа элчин сайд М.П.Сингх, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр болон бусад удирдлагууд, ард иргэд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 59 дүгээр тогтоолоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын хэлэлцээрийн хүрээнд БНЭУ-ын 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18,8 км урт төмөр зам, Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 16,8 км хүнд даацын зориулалт бүхий хатуу хучилттай авто зам, Сайншанд суманд байрлах 110/35/10 кВ-ын дэд станцаас Газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх 110/10 кВ-ын 18,2 км ЦДАШ, дэд станцын ажил хийгдээд байна.

Дэд бүтцийн угсралтын ажил хийгдэж дууссанаар 2020 оноос үйлдвэрийн барилга угсралтыг эхлүүлж, 2023 онд бүрэн ашиглалтад орж ажиллах бөгөөд төслийн үр дүнд Монгол Улс түлш шатахууны импортын хамаарлаас гарах, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалах валютын ханшны өөрчлөлтгүй болох, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар нэмэгдэх, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 150 сая ам.доллар төвлөрөх, ажлын байр шинээр бий болох, парафин вакс болон хуванцрын түүхий эд үйлдвэрлэснээр жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%