Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Илүү сайхан Ирээдүйн
төлөө” уриан дор Дорноговь аймгийн 1000 ээжүүд өнөөдөр буюу 10 дугаар сарын
08-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд чуулан, зөвлөлдөж байна. Чуулга уулзалтад
төрийн болон ТББ, 14 сумдын нийт 1000 гаруй эмэгтэйчүүд, ээжүүд оролцож дуу
хоолойгоо нэгтгэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын
гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга
Т.Энхтүвшин нар уригдан оролцож нийт зочид, төлөөлөгч, эмэгтэйчүүд, ээжүүдэд
хандан урмын үгээр мялаан, халуун дотноор мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРАЛ