ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

САЙНШАНД СУМЫН 4 ДҮГЭЭР БАГТ БАРИГДСАН 320 ХҮҮХДИЙН БАГА СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-10-08

2019-2020 оны хичээлийн жилд Сайншанд сумын 3-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай Бага сургуулийг улсын төсвийн 2,099,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд тус сургуульд Сайншанд сумын 4, 7 дугаар багийн 450 хүүхэд, бага ангийн 15 бүлэгт 2 ээлжээр сургалтын үйл ажиллагааг явуулах юм.

            Өнөөдөр буюу 10 дугаар сарын 08-ны өдөр тус бага сургуулийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин,  аймгийн ИТХ-д 4, 7 дугаар  багуудаас сонгон гарсан төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, С.Алтанбаатар, Д.Тулга нар уригдан оролцлоо.

4, 7 дугаар багаас гарсан төлөөлөгчид тус сургуулийн тохижилтод зориулж тойрогтоо ажиллах зардлаасаа 5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөн ажиллаж буйгаа сургуулийн удирдлагуудад албан ёсоор дамжуулж баяр хүргэлээ.

Анги дүүргэлт дунджаар 30 суралцагчтай байна. Энэ хичээлийн жилд Бага сургуульд захирал 1, сургалтын менежер 1, бага ангийн багш 15, биеийн тамирын багш 2, англи хэлний багш 2, хөгжмийн багш 2, нягтлан бодогч 1, номын санч 1, эмч 1, нярав 1, үйлчлэгч 4,  жижүүр 3 ажиллах бөгөөд нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй тус сургуулийн үйл ажиллагааг явуулна. Тус сургуулийн хамт олонд Монгол улсын зөвлөх сургалтын менежер - Ц.Одгэрэл, Монгол улсын зөвлөх багш Б.Даваасамбуу, Монгол улсын шилдэг бага ангийн багш Х.Ганцэцэг болон Тэргүүлэх зэрэгтэй 5, Заах аргач зэрэгтэй 3 багш, нийт багш нарын 62,5% нь мэргэжлийн зэрэгтэй багш ажиллаж, сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%