ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

СУМДАД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2019-10-14

Төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх, тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг хуваарийн дагуу Алтанширээ, Дэлгэрэх сумдад амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгөөр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяраар ахлуулсан ГХУСАЗСЗ-ийн гишүүд, ажлын хэсэг, тухайн сумаас сонгогдсон төлөөлөгчид, ажлын алба ажиллаж дараах ажлуудыг зохион байгуулж холбогдох үйлчилгээг үзүүллээ.

Үүнд:

·         Тухайн сумаас сонгогдон гарсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хийсэн ажлын үр дүнгээ иргэдэд танилцуулав.

·         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул аймгийн ИТХ-аас иргэдэд товч мэдээлэл хүргэв. 

·         ГХУСАЗСЗ-өөс тухайн сумдад гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

·         Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх, холбогдох шийдвэр гаргав.

·         Хууль эрх зүйн үнэ төлбөргүй  зөвлөгөө үйлчилгээг үзүүлэв.

·         Эрүүл мэндийн чиглэлээр холбогдох шинжилгээнд хамруулж үйлчилгээ үзүүлэн, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

·         МУСТА Н.Төрбадрахын зохиол “Нэг ангийнхан” сургамжит драмын жүжиг иргэдэд сонордуулав.

·         Мөн сумдын ИТХ-аас баталсан хөтөлбөрт арга хэмжээнүүд  зэргийг зохион байгуулан иргэдийн оролцоог идэвхжүүлж ажиллалаа.

Үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн DSB телевиз сурвалжлав.

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%